2018.03.26

Уншсан: 489

Өнгөний зохицол 2018+

Өнгө бол интерьер дизайнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнгө ашиглан өрөөний хэмжээг “томсгож”, тав тух бүрэлдүүлэн, сэтгэл санаанд ч нөлөөлж болдог.  Хоорондоо хоршихгүй өнгүүд гэрийн тань эмх замбараагүй харагдуулж тав тухгүй байлгаж сэтгэл зүйн хувьд ч тэр тогтворгүй болох магадлалтай байдаг. Гэхдээ бас нэг өнгөө дагнавал дэндүү уйтгартай, хичнээн сайхан тавилгатай байлаа гээд түүнийхээ сайхныг харуулж чадахгүй шүү дээ. Тиймээс өөрийн сэтгэлд тааламжтай өнгийг сонгохоос гадна ямар ямар өнгүүд хоорондоо сайхан хорших талаар мэдлэгтэй, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ингээд өрөөний өнгө танд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл хүргэе.

 

#1 WATER

Нууцлаг цэнхэр, гандсан цайвар өнгөнүүд нь уснаас гарч ирсэн зүйлсийн дахин сэргээгдсэн өнгө болж далайн хаягдлыг тансаг зүйлс мэт санагдуулна.

#2 FAITH

Оюунлаг гэгээн, сонголтоос үргэлж гардаггүй улбар шар өнгөнүүд нь биднийг дотоод мэдрэмжтэй холбогдож хүний зорилгыг материаллаг эд зүйлсээс дээгүүрт чиглүүлнэ.

#3 NEIGHBOUR

Хүчирхэг хар өнгөнүүд нь шинэ хамтын холбоог илэрхийлж орчин үеийн нэгдмэл байдлыг бий болгоход чиглүүлнэ.

#4 SHINE

Эерэг, хүчтэй, гялалзсан өнгөнүүд нь ирээдүйн үзэл бодлыг бадрааж загвар дизайнын өнгө болон материалд тохирох шинэ хандлага болж байна.