2018.02.08

Уншсан: 229

Тавилга худалдан авалт хийхдээ анхаарах 5 зөвлөмж.

Гэрийн интерьер шийдэлд хамгийн чухал зүйл бол тавилга, болон чимэглэлүүд юм.  Бид бүхэн тав тухтай орчинд амьдрахыг хүсч, мөрөөдөж явдаг. Тийм ч учраас бид өөрсдийн амьдарч буй орчноо хүссэн интерьер шийдлээр тохижуулах нь нэн тэргүүний асуудал. Эхлээд та гэрийнхээ өнгө будгийн нэгдэл, загвар орон зайд тааруулж тавилгаа сонгох нь чухал. За тэгээд та тавилгандаа зохицсон чимэглэлүүдийг сонгож өгвөл тэгээд л  бүр илүү гайхалтай болоод л явчихна.

1. ХЭМЖЭЭ

Хэмжээ хамгийн чухал та хэмжээгээ зөв тооцож тавилгаа хийлгэхгүй бол цаг зав болоод эд мөнгөөрөө алдагдалд орж болно тиймээс танай гэрт яг сайхан зохицох хэмжээг та өөрөө гаргах нь нэн тэргүүний асуудал

2.ЧАНАР

Таны худалдан авалт хийх тавилга эрүүл эко чанарыг агуулсан бол та болоод танай гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Хямд эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг бодис ялгаруулдаг тавилга худалдан авахаас зайлсхийх нь чухал.

3.ЗАГВАР

Мэдээж та орчин үетэйгээ хөл нийлүүлэн модерн, классик загварын тавилга гэртээ байршуулвал та гэр тань улам гэрэлтэж тав тухтай байдлыг авчрах болно.

4.ИЖ БҮРЭН ТАВИЛГА

Та тавилга худалдаж авахдаа өөр өөр загварын тавилга худалдаж авч гэрээ тохижуулвал мэдээж утгагүй харагдана. Тиймээс та болж өгвөл нэгэн жигд төрлийн тавилга худалдаж авах нь зүйтэй. Өнгө загвар, хийц, брэнд зэргээрээ нэгэн ижил байхаар тооцож авах хэрэгтэй.

5.БАТАЛГАА

Эцэст нь хэлэхэд БАТАЛГААТАЙ газраас баталгаатай сайн чанарын тавилга худалдан авалт хийх.