2018.02.22

Уншсан: 102

Тавилга таны амьсгалах агаарт хэрхэн нөлөөлдөг вэ?

Тавилга сонгохдоо бид юуг чухалчлах ёстой вэ?

Тав тухтай байдал, өнгө загвараас гадна эрүүл мэндэд хоргүй эсэхийг хамгийн түрүүнд харах хэрэгтэй.

Учир нь ямар ч тавилганд цавуу их, бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд агаартай байнгын урвалд орж, амьсгалах орчинг бүрдүүлж байдаг.

Зөвшөөрөгдсөн хэмжээнээс их цавуу хүний биед харшил үүсгэх, чих загатнуулах, хамрын хөндийг үрэвсүүлэх, уушиг болон нарийн гэдсийг өвчлүүлэх зэрэг хүндрэл үүсгэдэг байна. Харамсалтай нь бидний худалдан авч буй тавилганд энэ үзүүлэлт тодорхойлоогүй байдгаас гадна  хэрэглэгчид өөрсдөө стандарт, үзүүлэлтийг төдийлөн анзаардаггүй.

Харин Европын орнууд тавилганд агуулагдах  цавуулгын хэмжээнд E1  стандарт тогтоосон байдаг.  Өөрөөр хэлбэл,  энэ стандартыг хангасан тавилга хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг баталж байгаа юм.

Италийн тавилга үйлдвэрлэгч “EGGER” брэнд E1 стандартыг давуулан биелүүлдэгээрээ дэлхий дахинд алдартай. Тус брэндийн цавуулгын хэмжээ Е1 стандартаас 2 дахин бага байдгаас гадна цавуугаа байгалийн гаралтай, тусгай технологи ашиглан, шар буурцагнаас гаргаж авдаг байна.

Egger Брэнд нь европ стандартын сонгодог жишээ юм. Тус брэндийн бүх бүтээгдэхүүн ISO 9001, ISO 14001 болон хүний эрүүл мэндэд хоргүй гэдгийг батлах E1 стандартыг хангасан байдаг. Бид Egger брэндийн сонгодог хавтангаар тавилгаа үйлдвэрлэдэг ба таны хүссэн загвар хэмжээгээр үйлдвэрлэж байна. Та хэрвээ эрүүл мэнддээ анхаардаг бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Та болоод таны гэр бүлд эрүүл эко орчинг бий бүрдүүлье.

Бүтээгдэхүүнтэй танилцах