2018.02.09

Уншсан: 194

ТАВИЛГАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?

Өнөө үед тавилгыг дотор нь эко/Байгалийн цэвэр модон тавилга/ ба будган /Акриликан/ тавилга гэж хувааж үзэж байгаа. Бидний гэр орныг чимж байдаг тавилгаа хэрхэн арчлах талаар хэдхэн зөвлөгөө хүргэе.

  1. Байгалийн цэвэр модон тавилга нь арчилгаа их шаарддаг. Яагаад гэвэл яг цэвэр байгалийн чанараа алдаагүй байдаг, Та бүхэн мэдэж байгаа байх Цэвэр модон тавилгаар хүрээлсэн орчинд орж ирэхээр иргэн тойронд ой модонд байгаа юм шиг л үнэртэж таатай мэдрэмжийг төрүүлдэг. Тийм ч учраас модон тавилга нь үнэтэйд тооцогддог. Тэгвэл та тэр сайхан мэдрэмжийг яаж удаан хадгалах вэ гэдэг нь зөвхөн зөв арчилгаа юм. Мод нь өөрөө тодорхой хэмжээний чийгийг агуулдаг. Мод чийг дутсанаас болж тавилга маань хагарах, ан цав үүсэх, заадас гарах, гажиж нугас түгжээ эвдрэх гэх зэрэг эрсдлүүд дагуулдаг. Тийм учраас та аль болох өдөр болгон бага зэргийн чийгтэй алчуураар арчиж тавилгаа услаж тэнцвэрт байдлыг хадгалах нь зүйтэй. Ингэж чадвал урт хугацааны туршид байгалийн чанараа хадгалж чадна.
  2. Дээд зэрэглэлийн гантиг чулуун тавцантай гал тогооны хувьд та аливаа зүйлийг хэрчиж зүсэх, халуун буцалсан савтай хоол хүнсийг дээр нь шууд тавих, хүчтэй доргилт өгөх зэрэг нь чулууг гэмтээх эрсдэлдтэй. Өнгө будагтай хүнсний бүтээгдэхүүн болон махны шүүсийг асгасан тохиолдолд тэр даруйд нь арчиж цэвэрлэх бөгөөд тавцанг зориулалтын цэвэрлэгээний бодисоор цэвэрлэх нь зүйтэй.
  3. Акриликан тавилгыг хэт халуун болон хүйтэн орчинд байлгахаас зайлсхийх хэрэгтэй. Ингэснээр будаг өнгөө алдах ховхрох эрсдэлтэй.
  4. Тавилгын хаалгыг ширүүн алчуураар цэвэрлэж болохгүй. Таны тавилга өнгө үзэмжээ алдаж зурагдах нь элбэг. Тиймээс чийгтэй зөөлөн, элгэн алчуур ашиглах хэрэгтэй.
  5. Тавилгыг ус чийгтэй орчинд удаан байлгахаас зайлсхийх хэрэгтэй.
  6. Сантехникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ус алдахаас урьдчилан сэргийлж байгаарай.
  7. Тавилганд суулгасан сөхдөг хаалганы нугасыг суларч чангарсан үед зориулалтын 6 талт Г хэлбэрийн түлхүүрээр (тусгай түлхүүр) тохируулах ёстой.

Дараа дараагийн удаа олон сонирхолтой нийтлэлийг хүргэх болно. Манайх хүний биед сөрөг нөлөөгүй эдэлгээ болоод чанар дээд зэргийн Германи, Италийн Raumplus, Egger брэндийн хавтан болоод Hettich брэндийн тоноглолоор тавилга хийдгээрээ давуу талтай. Бүтээгдэхүүнтэй танилцах бол ЭНД ДАРНА УУ.