2017.11.22

Уншсан: 41

Олон улсын тавилгын үзэсгэлэн

 Герман/Колин/

Ай-эм-эм Колин үзэсгэлэн нь дэлхийн тавилгын үзэсгэлэнгийн арга хэмжээ зохион байгуулдаг Койлмэссэ компаниас зохион байгуулагддаг олон улсын интериер дизайн болон тавилгын үзэсгэлэн юм. Герман улсын Колин хотод жил бүр тавилгын салбарынхан цуглаж бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн харуулдаг байна. Тус үзэсгэлэнд тавилга үйлдвэрлэлийн салбарынхан тэр тусмаа галтгооны тавилга, оффисын тавилга, гадна зориулалтын тавилгууд болон бусад түүхий эд материал үйлдвэрлэгчид өргөнөөр оролцдог байна.

Герман/Колин/

Интерзүүм нь дэлхийн томоохон тавилгын үйлдвэрлэл болон интериэр дизайны үзэсгэлэн юм.    Тус үзэсгэлэнд тавилгын үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэгчдийг нэгэн дээвэр доор нэгтгэж чаддаг чухал арга хэмжээ юм.  Энэ үеэр салбарын тэргүүлэгчид хуран цуглаж салбарын чиг хандлага, инновацыг тодорхойлдог байна.

Милан, Итали (The Salone Internazionale del Mobile )

Салон интернационал дэл Мобил үзэсгэлэн нь бас нэгэн тавилгын салбарын томоохон арга хэмжээ юм.  Тус үзэсгэлэн нь гурван хэсэгтэй бөгөөд үүнд Классик, Дизайн, ЭксЛүкс гэсэн хэсгүүд багтна.   Үзэсгэлэнгийн үеэр 2000 гаруй аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнээ дэлгэн харуулдаг бөгөөд талбайн хэмжээ 200000 мкв г хамардаг байна. Тус үзэсгэлэнгээс тавилга болон интерэр дизайны инновацлаг бүтээгдэхүүнүүдтэй танилцах боломжтой.  Салбарын шилдгүүдээс гадна 165 орны 340- өөд мянган аж ахуй нэгжүүд, тэдний төлөөлөл үзэж сонирходог байна.